М.Баяраа: Ус дамжуулах хоолой нь чанаргүйгээс Яармагийн 20-иод хотхоны ус зэвтэй гарч байна
Ингэхдээ ус дамжуулах хоолой, айл руу салбарласан шугамууд сантехникийн хэрэгслүүдээс УСУГ-аас ус болон ус дамжуулах хоолойд тус тус хими, бактериологийн шинжилгээний дээж авч лабораторийн шинжилгээ хийсэн.
Хэд хэдэн удаагийн шинжилгээгээр усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй гэсэн хариу гарсан.
Орон сууцны хорооллын ус дамжуулах хоолойд хийсэн шинжилгээгээр Яармагийн ус дамжуулах эх үүсвэрээс хэрэглэгчдэд түгээх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж, зэвтэй гарч байгаа нь ус дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай гэсэн дүгнэлт гарсан.
Өөрөөр хэлбэл шугам хоолой нь ундны ус дамжуулах шаардлага хангаагүй гэсэн үг. Тэгэхээр Пума констракшн ХХК, PIM ХХК-ийн хөрөнгөөр барьсан 200 мм-ийн голчтой 2 км шугам, Шинэ өргөө хорооллын гаднах 200 мм-ийн голчтой ган шугам болон орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна.
Шугам хоолойг угаах арга хэмжээ авсан боловч үр дүн муутай, түр зуурын шинжтэй болсон. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд стандартын шаардлага хангаагүй шугам хоолойн угсралт хийсэн нийт таван компаниудад хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ урьдчилан мэдэгдсэн” гэв.
