БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсын хилээр гадаадын иргэдийн визгүй зорчих журмыг сэргээжээ
Гадаадын иргэдийн визгүй хилээр нэвтрэх журмыг сэргээх тухай
БНСУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн 2020 оны 2 сараас эхлэн “КОВИД 19” цар тахлын эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор түр хязгаарласан байсан гадаадын иргэдийн визгүй хилээр нэвтрэх журмыг 2023 оны 4 сарын 30-ны өдрөөс эхлэн шат дараалалтайгаар сэргээж байна.
Гуравдагч орноор дамжин өнгөрөх иргэдийг визгүй хил нэвтрүүлэх журам (4 сарын 30-ны өдрөөс хэрэгжинэ)
1. Хамрах хүрээ
ㅇ АНУ(Гуам, Сайпан хамаарна) Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын визтэй, БНСУ-р дамжин АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын аль нэг орон руу зорчиж байгаа иргэн болон дээрх дөрвөн орны аль нэг оронд оршин сууж байгаад тухайн улсаас буцах замдаа БНСУ-р дамжин өнгөрч өөрийн улс эсвэл гуравдагч орон руу зорчиж байгаа иргэн
ㅇ Европын холбооны 32 улсын аль нэг орны хүчин төгөлдөр визтэй(оршин суух үнэмлэх хамаарна), БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин дээрх 32 орны аль нэг орон руу зорчих эсвэл дээрх орнуудаас буцах замдаа БНСУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өөрийн улс эсвэл гуравдагч орон руу зорчиж байгаа иргэн
※ Европын холбооны 32 улс
– Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Латви, Румын, Люксембург, Литва, Лихтенштейн, Мальта, Бельги, Болгар, Кипр, Швед, Швейцарь, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстон, Их Британи, Австри, Итали, Чех, Хорват, Португал, Польш, Франц, Финланд, Унгар
2. Зөвшөөрөх Нөхцөл
ㅇ 30 хоногийн дотор буцах нислэгийн тасалбартай байх ба БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан болон хууль зөрчиж байгаагүй иргэн
ㅇ Нэвтрэх өдрөөс өмнөх 3 жилийн хугацаанд БНСУ-ын хилээр нэвтрэх үед хилээр нэвтрүүлэхээс татгалзсан хариу авч байгаагүй байх
ㅇ Хууль бусаар оршин суух болон бусад хууль тогтоомжийг зөрчиж 5 сая вон болон түүнээс дээш дүнтэй торгуулах шийтгэл эсвэл Солонгосын нутаг дэвсгэрээс гарах мэдэгдэл авах болон албадан нутаг буцах зэрэг шийтгэл авч байгаагүй иргэн
ㅇ Транзит болон Дамжин өнгөрсөн улсад 3 хүртэлх хоног оршин суусан байх(Аялал эхэлсэн цэг рүү буцаж явах тохиолдолд хамаарахгүй)
ㅇ Тухайн улс орны зорчих визийг шалгах
– (АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Европын холбооны 32 улс) эдгээр улс орнуудын зорчих виз нь хүчин төгөлдөр эсэхийг шалгах тул зөвхөн гадаад паспорт дээр наалт бүхий визний хуудас байгаа тохиолдолд хүлээн зөвшөөрнө.
– (Австрали) – Австрали улсын хувьд тухайн улсын визний мэдээллийн систем (VEVO, online.immi.gov.au) цахим хуудсаар тухайн визний хүчинтэй эсэх нь шалгагдаж байгаа тохиолдолд зөвшөөрнө.
3. Оршин суух ангилал болон хугацаа : Аялал жуулчлал (В-2), 30 хоног
БНСУ ЭСЯ
Your style is so unique in comparison to other peopleI’ve read stuff from Thanks for posting when you havethe opportunity, Guess I’ll just book mark this site
) Znovu ho navštívím, protože jsem si ho poznamenal. Peníze a svoboda je nejlepší způsob, jak se změnit, ať jste bohatí a