АТГ-аас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ
АТГ-ын мөрдөн шалгах хэлтээс эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.
Үүнд:
– иргэн Т.Аюурсайхан нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан
– иргэн Б.Ганхуяг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүдийг Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
