Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас мэдээллээ

Read Time:1 Minute, 9 Second

Зүүн аймгуудаар шуурсан их  цасан шуурганы улмаас Сүхбаатар аймийн Мөнххаан сумын  урд хойд давааны зам хаагдсан бөгөөд Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 10-15 автомашин боогдож аймгийн Талын зам ТӨХК-ний ажилчид өнөөдөр буюу 2023:05:20-ны оройны 20:30 цагийн үед зам чөлөөллөө. 05:19-ны өдөр гамшгийн хэмжээний дуудлага ирсэн бөгөөд  малдаа морьтой явсан 1, явган малдаа явсан 4,цасанд суусан автомашинтай иргэн 9, автомашинтай төөрсөн 18 иргэн, мөн гэр унасан 9 иргэний дуудлага гээд нийт 41 дуудлага ирсэн байна. Өнөөдөр буюу /2023:05:20/ байдлаар хөдөө суманд гэр унасан гэх 18 дуудлага ирж нийт 2 өдрийн хугацаанд 59 дуудлага мэдээлэл ирсэн байна. Өчигдөр оройны 22:00 цагийн байдлаар салхи шуурга намдах үед сумын онцгой комисс болон холбогдох байгууллагын ажилчид дуудлага мэдээллийн дагуу явж 36 автомашиныг 20-ны өглөөний үүрийн 04:00 цаг хүртэл цаснаас чөлөөлж гаргасан байна.

2023:05:19ны өглөө нэг иргэн малдаа яваад сураггүй боллоо гэх дуудлага мэдээллийн дагуу өнөөдөр /2023:05:20/ сумын онцгой комиссоос 8 хүний бүрэлдэхүүнтэй 2 автомашин гарж эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн боловч оройны 17:00 цагийн орчимд 68 настай эмэгтэй гэрээсээ 10 км-ын зайд осгож амь насаа алдсан байдалтай олдсон байна. Сумын хэмжээнд 27 айлын гэр нурж Төрийн 8 байгууллага салхи шуурганд өртжээ. Одоогийн байдлаар сумын хэмжээнд нийт 47 айл өрхийн 6970 толгой мал хорогдоод байна. Гэвч энэ нь цаашид өсөх магадлалтай тоо юм.

Эх сурвалж: Мөнххаан сумын Тамгын газрын дарга С.Оюунжаргал

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

101 thoughts on “Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас мэдээллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *