Богино хугацаанд их жин хасах үхэлд хүргэх аюултай

Read Time:1 Minute, 7 Second

 

Хятадын олон нийтийн сүлжээний алдартан, 21 настай Куихуа гэгч эрчимтэй тураах хөтөлбөрт хамрагдаж, эрчимтэй жин хассаныхаа дараа амиа алджээ. Тэрбээр тураах хөтөлбөрийн хүрээнд тусгай газарт байрлан олонх цагийг фитнессээр хичээллэн өнгөрүүлдэг байсан бөгөөд өдөр тутмын амьдралаа олон нийтийн сүлжээгээр харуулдаг байв.

Шэньси муж дахь тус тураах төвд тэрбээр хатуу хоолны дэглэм барьж, эрчимтэй хүнд дасгал хөдөлгөөнүүдийг хийдэг гэж Куихуа тайлбарлажээ. Тэрбээр хөтөлбөрт хамрагдаж эхэлснээр хоёр сарын дотор 26 кг жин хассан бол үргэлжлүүлээд дараагийн зургаан сарын дотор 10 кг-аар турсан байна. Түүний зорилго нь 91 кг жин хасах байжээ.

Харамсалтай нь түүнийг өнгөрсөн Бямба гаригт нас барсныг гэр бүлийнхэн нь өчигдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна. Хятадын “Douyin” олон нийтийн сүлжээнд тэрбээр 10 мянган дагагчтай байжээ.

Куихуаг нас барсны дараа тураах хөтөлбөрийн дэглэм эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байсан эсэх талаар ширүүн маргаан олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Зарим хүмүүс түүнийг өдөрт 1 кг жин хасч байсан нь эрүүл бус байсан гэж мэдэгджээ.

Хятадад тураах хөтөлбөр, төвүүд эрэлттэй болсон бөгөөд оролцогчид нь энгийн амьдралаасаа олон сараар тусгаарлагдан хатуу дэглэмээр хичээллэдэг аж. Гэвч богино хугацаанд их жин хаях нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж эсэргүүцэх хүмүүс ч байна. Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн зарим нь сургалтын үр дүнд бэртсэн, эсвэл рабдомиолиз (булчингууд задарч, биед хорт бодис ялгарснаар үхэлд хүргэж болзошгүй) гэх мэт өвчнөөр өвдсөн тохиолдлууд гарсныг мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: news.mn (INSIDER)

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
20%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
20%
1 Star
60%

194 thoughts on “Богино хугацаанд их жин хасах үхэлд хүргэх аюултай

  1. Dead composed subject material, appreciate it for entropy. “The earth was made round so we would not see too far down the road.” by Karen Blixen.

  2. The next time I read a blog, I hope that it doesnt disappoint me as much as this one. I mean, I know it was my choice to read, but I actually thought youd have something interesting to say. All I hear is a bunch of whining about something that you could fix if you werent too busy looking for attention.

  3. of course like your web site however yyou need to take
    a look at the spelling on several of your posts. A number of them are rife with spelling issues and
    I in finding it very bothersome tto inform the reality however I’ll ertainly come back again. https://u7BM8.Mssg.me

  4. of course like your web site however you need to take a look at the spelling on severdal of your
    posts. A number of them are rife with spelling issues and I in finding it very bothersome to inform the reality however I’ll certainly come
    back again. https://u7BM8.Mssg.me

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *