Оросын хувийн армийн тэргүүн Е.Пиригожин төрийн эргэлт хийхээр Москва руу хөдөлжээ

Read Time:1 Minute, 24 Second

 

Оросын Украин руу дайрсан эзлэн түрэмгийлэл эхлээд 16 сар өнгөрч байгаа ч өдрөөс өдөрт ялагдал хүлээж эхэлсэн. Тус улсын Ерөнхийлөгч В.Путины тушаалаар 18-65 насны бүх эрчүүдийг Украин руу явуулж байгаа ч цэрэг, зэвсгийн техниологийн хоцрогдлоосоо болж, олон сараар энэхүү эзлэн түрэмгийлэл нь сунжирсаар байна. Анх 20-хон хоногт Украиныг эзэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан ч өнөөдөр тус улсын цэрэг зэвсгийг удирдах хүн ч үгүй болсоор, байлдааны талбарт гэм зэмгүй олон орос цэргүүд амь насаа алдсаар байгаа юм. Иймд В.И.Путин өөрийнх нь итгэл хүн болох Оросын хувийн цэргийн компани “Вагнер”-ыг үндэслэгч, Евгений Пригожинд хандан өөрийн армиа аван тулалдаанд орохыг хүссэн ч газар дээрээ байдал ямар байгааг мэдсэн Е.Пригожин үнэнийг илчилснээр Вагнер групп Оросын Батлан хамгаалах яамтайгаа сөргөлдөж эхэлсэн юм. Харин энэхүү сөргөлдөөн нь туйлдаа хүрснийг өнгөрсөн шөнө болсон үйл явдал тодхон харууллаа.
Вагнер группийн цэрэг армийнхан өнгөрсөн шөнө Ростов хотыг бүрэн эзэлж, Дотоод хэргийн яам болон төрийн байгууллагуудыг эзлэн авлаа. Ростов хотын ямар ч эрх мэдэлтнүүд тэднийг эсэргүүцээгүй бөгөөд харин ч дайны эсрэг энгийн ард иргэд тус группт нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар Ростов хотыг эзлэн авсан Е.Пригожиний армийнхан Воронеж болон Москва хот руу хөдөлсөн байна. Энэ үйл явдлын үеэр Е.Пригожин мэдэгдэл хийсэн бөгөөд “Ийм сунжирсан дайнд хүргэсэн Батлан хамгаалахын сайд С.Шойгуг Улаан талбайд дүүжилнэ, бид саад болсон бүх хүнийг устгана. Бид эцсээ хүртэл явна. Дайнд оролцож байгаа Оросын армийн тал хувь нь Вагнеартай нэгдэж байна” гэжээ. Москва руу дөхөж буй Вагнерийн армиас хамгаалж, нийслэл хотдоо өндөржүүлсэн бэлэн байдал зарласан гэх бөгөөд Батлан хамгаалахын сайд С.Шойгугаар ахлуулсан цэргүүд байлдааны бэлэн байдалд байгаа хэмээн барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байна.
Удахгүй Орос орон дотроосоо задарч эхлэх нь тодорхой болж байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

99 thoughts on “Оросын хувийн армийн тэргүүн Е.Пиригожин төрийн эргэлт хийхээр Москва руу хөдөлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *