Төв цэнгэлдэх рүү иргэд нийтийн тээврээр үйлчлүүлнэ

Read Time:1 Minute, 0 Second

 Тээврийн цагдаагийн албанаас энэ жил төв цэнгэлдэх рүү тээврийн хэрэгсэл оруулахгүй иргэдийг дөрвөн байршлаас нийтийн тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлэх санамж гаргажээ.

  • Дүнжингарав худалдааны төв. Дүнжингарад худалдааны төв дээрээс найман автобусаар 5 минутын давтамжтайгаар  төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд буюу Нийслэл Хүрээний гудамжийг чиглэсэн хөдөлгөөнөөр иргэдийг тээвэрлэнэ.
  • Нарантуул худалдааны төв. Нарантуул худалдааны төвийн зогсоол дээр ирсэн  таваас долоон тээврийн хэрэгслүүдээр таван минутын давтамжтайгаар  төв цэнгэлдэх рүү хүргэнэ.
  • Мишээл төв. Мишээл худалдааны төвийн зогсоол дээрээс наадамчдын гудамжаар дамжуулаад тэмээтэй хөшөө, сурын талбай, шагайн талбай урд талд иргэдийг байрлуулах, зөөвөрлөх маршрутаар  явна.
  • Вокзал буюу мянган авто машины зогсоол дээрээс нарны замаар иргэдийг тээвэрлэж Энхтайваны гүүр давуулаад төрийн далбаатай тойрог дээр буулгана.

Энэ дөрвөн маршрут чиглэлээс иргэдийг тээвэрлэхэд төв цэнгэлдэхийн хойд тал буюу Гандийн гудамж, наадамчдын тойргоос Home плазагийн тойрог хүртэлх Гандигийн гудамж бол бүрэн хаалттай байна. Урд талдаа И Мартын уулзвараас тэмээтэй уулзвар буюу нийслэл хүрээний гудамж мөн энэ наадмын өдрүүдэд хааж байна. Энэ гудамжуудаар зөвхөн нийтийн тээврийн хэрэгслээр дээрх дөрвөн байршлаас тээвэрлэж наадмын үйл ажиллагаанд оролцуулахаар төлөвлөж байна.

Нийтийн тээврийн газраас 30 орчим овтобусыг энэ чиглэлд 5, 5 минутын зайтаагаар тээвэрлэхийг мэдээллэлээ. Иймээс наадамлахаар  ирж буй иргэд аль болох нэр заасан дөрвөн байршилд тээврийн хэрэгслэлээ байршуулж нийтийн тээврээр үйлчлүүлэхийг анхаарууллаа.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

103 thoughts on “Төв цэнгэлдэх рүү иргэд нийтийн тээврээр үйлчлүүлнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *