Баянхонгор – Говь-Алтай чиглэлийн Нарийн гүүр үерийн улмаас нурах магадлалтай болсон тул зорчих хөдөлгөөнийг хаав

  • АНХААРУУЛГА
    2023 оны 08 дугаар сарын 02-ны 07:30мин байдлаар:
    ⛔️Улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрийн хөдөлгөөнийг ТҮР ХААСАН хэвээр байна.
    ⛔️ Та бүхэн тус чиглэлд зорчихгүй байна уу❗️

Нарийн гүүрийн 2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урсснаас болж авто замын зорчих хэсэг нурж нарийсан байдалтай байна.

Баянхонгор талаас суудлын авто машин 30, автобус 3, ачааны авто машин 1,
3 автобусанд зорчигч 104
жижиг тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна. Холбогдох байгууллагынхан газар дээр нь ажиллаж байна.

Эх сурвалж: Улсын онцгой комисс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *