ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИД БҮРТГЭЛТЭЙ 8000 АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫН ӨНГИЙГ СОЛИНО
Засгийн газрын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарын дэвсгэр өөрчлөхөөр шийдвэрлэсэн. .
Монгол Улсын автотээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санд төрийн болон орон нутгийн өмчит 1 мянга 728 байгууллагын 14 мянга 717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй 8000 машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөхөөр боллоо.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд 1.183.793 тээврийн хэрэгсэл байна.
Улсын дугаарын дэвсгэр өнгө нь хар хөх өннөтэй болохоор болж төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл гэж ялгахаар болжээ.
