Говь-Алтай амгийн Цээл суманд Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг иргэн нас баржээ

Говь-Алтай амгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг иргэн нас баржээ.

2023.08.30-ны  10-11 цагийн хооронд Цээл сумаас 50 км зайд Дэрстэй багийн нутаг Хүн толгойтын эхэнд тарваган тахлын сэжигтэй 1 иргэн нас барсан ба ойрын хавьтагч олонтой байж болзошгүй гэнэ.

Сумын онцгой комисс шуурхай хуралдаж хөл хорио тогтоосон ба аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз судлалын төвийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Цээл сумаас орох гарах хөдөлгөөнийг 6 хоногоор хаасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *