Ерөнхий сайд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын явц, шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Архангай аймагт үргэлжилж байна. Энэ үеэр тус аймагт шинээр баригдаж буй 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа.
Амбулатори, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, хүчилтөрөгчийн болон дизель станцын барилга зэрэг найман блокоос бүрдсэн орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 25.2 тэрбум төгрөгийн өртгөөр барьж байгаа юм. Одоогоор барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
Одоо үйл ажиллагаа явуулж буй аймгийн Нэгдсэн эмнэлгийн үндсэн барилга нь 1979 онд ашиглалтад орсон. 160 орны хүчин чадалтай ч өдгөө 200 гаруй ортойгоор лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй. Аймгийн удирдлагууд цаашид хуучин нэгдсэн эмнэлгийн барилга байгууламжийг АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгох төсөл боловруулжээ. Үүнд 19.2 тэрбум төгрөг хэрэгтэйг байгаа гэв. Тус аймагт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хэрэгцээ шаардлага өндөр бөгөөд эмч, сувилагчийн харьцаа улсын дунджаар 1:1.2 байдаг бол Архангайд буюу 1:1.4 байна.
Мөн Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид шинэ суурьшлийн бүс Булганхангай хорооллын төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, зам талбайн тохижилтын шийдэл, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Архангай аймаг нийт 60 га талбайд шинэ суурьшлын бүс байгуулж, Булганхангай -1, 2 хороолол барьж, тохижуулахаар ажиллаж байна. Одоогоор найман байршилд 1500 айлын орон сууцны газар олголт хийгдээд байгаа аж. Суурьшлын бүсэд нийт 2830 өрхийн 113 мянга гаруй хүн ам оршин суухаар тооцоологдсон ба хотын орон сууцны хангамж 45%-аар нэмэгдэнэ гэж үзжээ. Өнөөгийн байдлаар аймгийн 80 гаруй хувь гэр хорооллын бүс байгаа аж.
Дээрх 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилга шинэ суурьшлын бүс дэх эхний бүтээн байгуулалтуудын нэг бөгөөд Булганхангай-2 хороолол энэ оны арван нэгдүгээр сард ашиглалтад орно. Булганхангай хорооллын эхний 20 га талбайд 120 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, Усан бассейн, 320 хүүхдийн сургууль, спорт заал, 100 хүүхдийн дотуур байр, аймгийн Онцгой байдлын газар, Багш хөгжлийн төв, аймгийн Прокурорын газар, 600 хүний суудалтай Хөгжимт драмын театр, “Эм Си Эс” ХХК-ий худалдааны агуулахын барилгууд, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хамт баригдаж, 63,2 тэрбумын хөрөнгө оруулалт хийгджээ.
Булганхангай хорооллын автозам, дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, цэвэр усны байгууламж, цахилгаан, дулаан хангамж зэрэг дэд бүтэц, тохижилтын ажилд нийт 18,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэв. Аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг нь дулаан хангамж. Дулааны цахилгаан станц нь хувьчлагдсан, 11 уурын зуухыг нэг компани тул шинээр ашиглалтад орж буй аж ахуйн нэгж, амины орон сууц бүхий айл өрхийг хангахад хүндрэл үүсдэг байна. Иймд дулаан хангамжийн асуудалд онцгой анхаарч өгөхийг хүслээ.
3 thoughts on “Ерөнхий сайд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын явц, шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа”
Leave a Reply
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өглөө
https://president.mn/39659 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим....
Улаанбаатарт өдөртөө 22-24 градус дулаан байна
Өнөөдөр Баян-Өлгийн баруун сумд, Увсын хойд сумдын нутгаар, 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө...
СОЛОНГОС ЗАГВАРЫН ХАЯГИЙН СИСТЕМИЙГ МОНГОЛД НЭВТЭРҮҮЛНЭ
БНСУ Монгол Улсад гудамжны нэр, барилгын дугаарт суурилсан хаягийн шинэ систем нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Уг төсөл 2029 он хүртэл хэрэгжих...
БНСУ-Д БҮХ ИРГЭНИЙ ОРШИН СУУГАА ХАЯГИЙГ ШАЛГАНА
БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамнаас (행정안전부) оршин суугаа газрын бүртгэл бодит байдалтай нийцэж байгаа эсэхийг шалгах “Оршин суугаа газрын...
2026 онд АНУ-ын хүнсний зөвлөмж шинэчлэгдэж “Eat Real food” буюу Жинхэнэ хүнсийг зөвлөжээ
2026 онд АНУ хүнсний зөвлөмжөө шинэчилжээ. 2025-2030 оны шинэ хооллолтын зөвлөмжийн гол уриа нь “Eat Real Food” буюу “Жинхэнэ хүнс...
Тэргүүн хатагтай асан Ким Гон Хи: “Би хөрөнгө, нэр төрөө бүгдийг нь алдсан, надад юу ч үлдээгүй…”
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльийн гэргий, тэргүүн хатагтай асан Ким Гон Хи лхагва гарагт давж заалдах шатны шүүх...

References:
Double diamond slots https://www.flashback.org/leave.php?u=https://de.trustpilot.com/review/truehustlerz.de
References:
Green valley casino https://masteram.us/away?url=https://de.trustpilot.com/review/truehustlerz.de
References:
Hard rock casino tampa https://via.hypothes.is/de.trustpilot.com/review/truehustlerz.de