Д.Сумъяабазар: Нийслэлд 1.5 орчим тэрбум ам.доллароор метроны эхний шугамыг байгуулахаар төлөвлөж байна

Read Time:1 Minute, 46 Second

Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээг тойрсон асуудлын талаар Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийтийн тээврийн газрын удирдлага төлөөлөл, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийв.

Тэрбээр “Метроны асуудлын шийдэл гарц, санхүүгийн схем зэргийг мэргэжлийн том компаниудтай ерөнхий хэлэлцээрийг өнгөрөгч зургаадугаар сарын 29-нд хийсэн бөгөөд эхний шугамыг 1.5 тэрбум доллароор хийнэ .

Улаанбаатар хотын утаа, нийтийн тээвэр, эрчим хүчний дутагдал, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, хотын тойрог хурдны зам, зам байгууламж зэрэг асуудлыг цогц байдлаар шийдэх төлөвлөлтийг засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл өнгөрсөн долоо хоногт хүргүүллээ.

Метроны эхний шугамыг шинэ нисэх онгоцны буудлын хурдны замаас эхлээд хотын төв рүү орон, хойшоогоо долоон буудал руу чиглэх байдлаар хийхээр төлөвлөж байна. Өмнө шуугиан болоод байсан LRT буюу газар дээгүүр явдаг хөнгөн галт тэргийг газар доогуур явуулах төлөвлөлтийг бэлтгэж байгаа.

Метрогы эхний шугамыг 1.5 тэрбум орчим ам.доллароор оруулахаар төлөвлөж байна. Гэвч энэ мөнгө нь улсын төсөв, нийслэлийн төсөв болон зээл санхүүжилтээс гарахгүй. Хүрэн нүүрсний ордын нөөцийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулан, тус уурхайг Дорноговь аймагтай Улаанбаатар хот хамтран ашиглах чиглэлээр хөрөнгө оруулалтаа авч явах юм.

Мөн нийтийн тээврийн хүрэлцээний асуудал дээр 2019 онд Автобус-3 компанийг нүүлгэх шийдвэр гарч, газрыг нь дуудлага худалдаагаар зараад, үерийн аманд толгойтын цаад Тахилтад газрыг нь шийдэж арваад компанийг жижиглээд тус тусад нь тендер зарлаад хаячихсан. Ингэснээр нөгөө компаниуд хоорондын уялдаагаа ойлгохгүй, нийтийн тээврийн автобусны ажил нь урагшлахгүйн дээр цар тахал гарснаар далим үүсгээд алга болсон.

Одоо хугацаа заан, хариуцлагаар шахаж байгаа. Хэрэв хийхгүй бол хуулийн дагуу хариуцлага ярих чиглэл рүү явахгүй бол элэг бариад аргацааж, зугтаагаад сурчихсан. Бүх юмыг хотын удирдлага руу чихэх санаатай. Өөрсдөө хөрөнгө мөнгийг нь аваад тендер шалгаруулчхаад алга болчихдог учир араас нь нэхэл хатуу явна.

Нийтийн тээврийн нөөц бололцоо байгаа юм бол яагаад 2007 онд нийтийн тээврээр 60% нь үйлчлүүлж байсан иргэд 2022 онд 34% хүртлээ буурсан.

Нийтийн тээврийг цэвэр цэмцгэр байлгаж, үйлчилгээний соёлыг дээдэлж, чанар стандартаа барих хэрэгтэй. Шинэ евро стандартаар автобусаа нэмснээр иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангахаас гадна агаарын бохирдлыг бууруулахад жин дарахуйц хувь нэмэр оруулна.

Ирэх арванхоёрдугаар сарын 10-ныг гэхэд ашиглах боломжгүй болсон 1,225 орчим автобусыг үйлчилгээнээс гаргаж, нийтийн тээврийн иж бүрэн шинэ автобусаар иргэддээ үйлчилж эхэлнэ” гэв.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
50%
4 Star
0%
3 Star
50%
2 Star
0%
1 Star
0%

54 thoughts on “Д.Сумъяабазар: Нийслэлд 1.5 орчим тэрбум ам.доллароор метроны эхний шугамыг байгуулахаар төлөвлөж байна

  1. hello there and thank you for your info – I’ve certainly
    picked up anything new from rivht here. I did however expertise a few technical points
    using this site, since I experienced to reload the
    website lots of times previous to I could get it to load properly.

    I hadd been wondering if your hosting is OK? Not that
    I am complaining, but suggish loading instances times will often affect your
    placement in gooogle and can damage yyour quality score if advertising and marketing with
    Adwords. Well I am adding this RSS to myy
    e-mail and could look out for a lot more of your respective
    exciting content. Ensure that you update this again soon. https://glassi-india.mystrikingly.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *