“Гацуурт” зэрэг хувийн компанийн тариалангийн талбайн хашааг төрөөс 9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ
“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат “Тариалангийн талбайг мал аж ахуйгаас тусгаарлахгүй бол болохгүй. Хашаа бол эхний алхам. Бетон, төмөр, торон хашаа байхад эвдээд ордог тариалангийн бүсийг бэлчээрийн мал аж ахуйгаас тусгаарлах ёстой, хашаажуулахад төрөөс дэмжлэг хүсч байна” гэжээ
Харин ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “2018, 2019 онд тариалангийн талбайг хашаажуулах ажилд төр төсвөөс дэмжлэг үзүүлсэн. Хэдийгээр хувийн тариалан байгаа ч газар нь төрийнх. Төр газраа дагтаршуулах, элэгдэлд оруулахаас хамгаална. Энэ жил газар тариалангийн талбайг хашаажуулах, хамгаалах ажилд 9 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Энэ асуудлыг шийднэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар Сэлэнгийн хурал дээр хэлсэн” хэмээн мэдэгдсэн байна.
