Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох ээлжит чуулган 09 сарын 25-нд болно
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох ээлжит чуулган 09 сарын 25-нд болно. Уг чуулганд 21 айма есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцоно.
Одоогийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажилладаг. С.Одонтуяа нь 2016 оноос тус холбоог тэргүүлж эхэлжээ.
Нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдрийг дуустал АН-ын төв байранд явагдах юм байна.
АЭХ-ны ерөнхийлөгчид:
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа
М-Ойл группийн захирал Б.Пунсалмаа
Ашигт малтмалын газрын дарга асан Г.Үүрийнтуяа нар өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж байна.
