Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Яармагын ундны ус зэвтэй гарж байгаа талаар ярилцжээ

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр хотын захирагч Д.Сумъяабазар Яармагийн орон сууцнуудын ундны ус зэвтэй байгаа, ямар ажил хийж байгаа тухай асуухад,

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өглөө.

Тэрбээр: Яармагийн орон сууцны байрнуудын ундны ус байнгын зэвтэй гарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаараа: “2 удаагийн угаалага УСУГ-с хийсэн. Иргэдийн гомдол буураагүй. Азотын хийгээр угаах туршилт Хан-Уул дүүрэгт хийгдэж байгаа. Энэ угаалт нь өндөр өртөгтэй. 2024 оны төсөвт төсөв нь суугдвал бид солонгосын компаниар ундны усны зориулалттай хоолойгоор шиээр солиулах ажил эхлүүлэх бодолтой байгаа” гэв.

Д.Сумъяабазар: “Анх барилга барихад энэ шугамын ажлыг гүйцэтгэсэн хувийн компаниуд болох “Пума”, “Эс пи эл эм” зэрэг компаниудыг Сангийн Яамны хар жагсаалтад оруулж, дахин тендэр авах ажиллагааг зогсоох хэрэгтэй” гэв.

One thought on “Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Яармагын ундны ус зэвтэй гарж байгаа талаар ярилцжээ

  1. Вызов нарколога на дому удобен, когда близкий человек не готов ехать в клинику, стесняется обращаться за медицинской помощью или боится огласки. Доктор приезжает по месту проживания, проводит диагностику, подбирает индивидуально необходимые лекарства и начинает выведение токсинов.
    Разобраться лучше – срочный вывод из запоя

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *