Ногоон автобустай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар АТГ-аас мэдээлэл хийлээ

Read Time:52 Second

АТГ, ЦЕГ-ын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг нийтийн тээвэртэй холбогдох асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

“Тэнүүн-Огоо” компанийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар нийт дөрвөн хүн, таван обьектэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Уг дөрвөн хүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд дээрх дөрвөн хүнийг үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзээд холбогдох саналыг Прокурорт гаргасан.

БНСУ-ын “Zyle Daewoo bus” компанийн төлөөлөл хүмүүсийг мөрдөн шалгаж байна. Хуульд заасны дагуу тухайн улсын ЭСЯ-нд нь мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан гадаадын  хуулийн байгууллагуудтай хамтран ажиллана. Энэ хүрээнд БНСУ-ын Ерөнхий Прокурорын газар, Вьетнам улсын Нийгмийн аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллахаар ажлын хэсэг ажлаа төлөвлөж байна.

Тэнүүн-Огоо компанийн нийлүүлсэн ногоон автобусны асуудлаас гадна “Эрдэм транс” компани Солонгосын Хьюндэй автобусыг импортлон оруулж ирээд үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор 135 автобусны арлын дугаар, үйлдвэрлэсэн оныг засварласан байдлаар бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдсэн , мөнгө угаасан байж болзошгүй тул “Эрдэм транс” компанийн гүйцэтгэх захирлыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

3 thoughts on “Ногоон автобустай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар АТГ-аас мэдээлэл хийлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *