Шашны сургуулийн дотуур байрны хүүхдүүд нэгнийхээ биенд халдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Б” шашны сургуулийн дотуур байранд “манай хүүхдийг зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 4 дүгээр ангийн сурагчийг тухайн дотуур байранд хамт байдаг 11 дүгээр ангийн сурагч “Б” нь үл ялих шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдсан болох нь тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ахлах ангийн нэр бүхий 4 хүүхэд бага ангийн нэр бүхий 8 хүүхдийг зодож эрх чөлөөнд нь халдсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/239 дүгээр тушаалаар “Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам” болон бусад эрх зүйн актаар тухайн сургуулийн удирдлага, багш, дотуур байрны багш хүүхдийн аюулгүй байдлыг хангах шууд үүрэгтэй байдаг тул энэхүү үүргээ хэрэгжүүлэх, сургуулийн дотуур байрны орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

6 thoughts on “Шашны сургуулийн дотуур байрны хүүхдүүд нэгнийхээ биенд халдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

  1. Закажите монтаж сайдинга и получите теплый красивый дом без лишних затрат Мы используем утеплитель высокой плотности который не дает мостиков холода Монтаж ведется по технологии вентилируемого фасада Все элементы подогнаны без зазоров Используем только нержавеющий крепеж Работаем аккуратно с козырьками и водосточными системами Выезд и консультация бесплатно обшивка дома сайдингам Лида. Наш подход выбирают за экологичность: все отходы монтажа мы вывозим и утилизируем легально, а также используем утеплители с низким содержанием формальдегида, чтобы воздух в доме оставался чистым, и это особенно важно для семей с аллергиками и маленькими детьми, живущими в Лиде

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *