МАЛАЙЗ УЛСАД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛД ЗУУЧИЛНА ХЭМЭЭН БУСДАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХУДАЛДААЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА
Read Time:1 Minute, 55 Second
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2023.10.16-наас 20-ны өдрүүдэд/ 33820 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 344 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 139, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 2, Өмчлөх эрхийн эсрэг 156, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 19, Бусад 10 хэрэг байна.
Тодруулбал: Орхон аймгийн цагдаагийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн Баян-Өндөр суманд иргэн “Б”-ийн хоолойн тус газарт зүсэж, түүнийг алахаар завдсан яллагдагч “Э”-д холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг,
Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Биндэр суманд иргэн “С”-ийн амь насыг галт зэвсгээр хохироосон яллагдагч “З”-д холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг,
Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн ажилтан тус цэцэрлэгт нэг настай, хүүхдийн биед халдсан яллагдагч “М”-д холбогдох Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дэхь хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус харьяа прокурорт хүргүүлжээ.
Түүнчлэн дараах зарим зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн байна. Тухайлбал:
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 37 настай, эрэгтэй “О” гэгч нь тээврийн хэрэгсэл ачилтын компанийн ажилтныг машин ачих гэлээ гэх шалтгаанаар мэс барьж танхайрсан үйлдэлд шүүгчийн шийтгэврээр 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан,
Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” дэлгүүрт 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн “М” нь сүх гарган худалдагчийг айлган сүрдүүлж, танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс энэ сарын 20-ны өдөр 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан,
Илрүүлсэн зарим онцлог хэрэг:
Гадаад улсын иргэдтэй үгсэн тохиролцож, гэр бүлийн хараа хяналт сул охид, эмэгтэйчүүдийг “Nandia nandia” гэх нэртэй фейсбүүкийн хуурамч хаягаас найзын хүсэлт илгээн танилцаж, Малайз Улсад караокед өндөр цалинтай зөөгчийн ажилд хамт ажиллах тухай санал тавин ятгаж зөвшөөрүүлэн хууран мэхэлж бусдад худалдаалсан байж болзошгүй “Н” гэгчийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
to make sure that they inherit the status and the resources of the family.ダッチワイフ エロIn sharp contrast,