ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЕШ-ЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ ЦАХИМ ХҮСЭЛТ ИРЭХ САРЫН 1-НЭЭС АВЧ ЭХЭЛНЭ

Read Time:1 Minute, 7 Second

 

ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЕШ-ЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ ЦАХИМ ХҮСЭЛТ ИРЭХ САРЫН 1-НЭЭС АВЧ ЭХЭЛН

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагийн хооронд https://www.eec.mn/ цахим хаягаар хүлээн авна.

Үүнд:

🔸 Кембрижийн IGCSE, O, AS, A
🔸 IB-International Baccalaureate
🔸 AP-Advanced Placement
🔸 TOEFL /IBT/
🔸 IELTS
🔸 SAT
Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.

Цахим хүсэлтийг https://www.eec.mn/ хаягаар ЭЕШ цэсний Олон улсын шалгалтын үнэлгээ дүйцүүлэх хэсэгт ЭЕШ-д бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан ирүүлнэ үү. Хүсэлтэд дараах материалыг ирүүлнэ. Үүнд,

📌 Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
📌 Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
📌 Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат болон дүнгийн хуудасны хуулбар
📌Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/

Жич: Зөвхөн өмнөх оны төгсөгчид дээрх хугацаанд дүн, оноо дүйцүүлэх хүсэлтээ ирүүлнэ. 2023-2024 оны хичээлийн жилд 12-р ангид суралцаж байгаа сурагчдын хувьд 2024 оны 6-р сарын ЭЕШ-ын өмнө зарлагдсан хугацаанд хүсэлт ирүүлнэ.
http://www.meds.gov.mn/post/133447

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

102 thoughts on “ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЕШ-ЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ ЦАХИМ ХҮСЭЛТ ИРЭХ САРЫН 1-НЭЭС АВЧ ЭХЭЛНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *