БНСУ-ын 120 мянга гаруй багш Үндэсний ассамблейн ойролцоо жагсаж, Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэхийг шаарджээ

Read Time:45 Second

БНСУ-ын 120 мянга гаруй багш Үндэсний ассамблейн ойролцоо жагсаж, Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэхийг шаарджээ.

Тус улсад зарим сурагчид  багштайгаа зүй бус харьцах нь элбэг болсон бөгөөд эцэг эхчүүдээс багш нарт ирэх дарамт ихэсч, улмаар энэ жил хэд хэдэн залуу багш амиа хорлосон юм. Тиймээс багш нар анги танхим дахь өөрсдийн эрхээ баталгаажуулахыг ийн хүсэж байна. Тэд хуулинд дэг журамтай байх шаардлага тавих нь сэтгэл санааны хүчирхийлэл биш гэжээ. Энэ сарын эхээр нийтэд гаргасан мэдээгээр  сүүлийн 10 жилд БНСУ-д амиа хорлосон багш нарын тоо 144 болжээ.

Үүнд бага ангийн 78 багш амиа хорлосон байна. Насны бүлгээр нь харвал, 20-30 насны багш нар 60 буюу 41.7 хувийг эзэлжээ.

БНСУ-д хүүхдийн эрхийг нэн түрүүнд тавидаг нь зарим талаараа эрх дураараа өссөн, айлын ганц хүүхдүүд багшийн шаардлагыг үл тоох, багшид эцэг эхээс  стгэл санааны дарамт их ирдэг нь эргээд багшид сөрөг нөлөө үзүүлдэг, амиа хорлох хүртэл асуудал үүсдэг болжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

99 thoughts on “БНСУ-ын 120 мянга гаруй багш Үндэсний ассамблейн ойролцоо жагсаж, Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэхийг шаарджээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *