Хотын захирагч асан Ц.Батбаярыг урд шөнө барьж хорисон байна

Нэгэн цагт буюу 2005-2007 онд Улаанбаатар хотын захирагч,  2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан “улаан хацарт” гэгдэх Ц.Батбаярыг цагдаагийнхан урьд шөнө барьж  хорьжээ. Ямар асуудлаар холбогдуулж, саатуулсан нь тодорхойгүй байна.

Хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаатай цагдан хорьсон гэх мэдээлэл байна.

Авлигатай тэмцэх газар /АТГ/нь өнгөрсөн сараас эхлэн Улаанбаатар хотод хууль зөрчин олгогдсон газар, хууль зөрчин барьсан барилга байгууламжтай холбогдуулж, нийслэлээс хэд, хэдэн хүнийг цагдан хорьсон. Мөн АТГ-т өчигдөр УИХ-ын дарга асан, Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболпд мэдүүлэг өгсөн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *