Бурхны шашны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандорж Гандантэгчинлэн хийдийн тэргүүн болно
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр /2023.11.01/ хэлэлцэн, хүлээн авч Д.Чойжамц хамбын нэр дэвшүүлсэн Бурхны шашны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг тус үүрэгт албаны шалгуурт нийцсэ хэмээн үзэж, Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн 85.7 хувиар дэмжин, дараагийн Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилжээ.
Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн өдөр товлон гүйцэлдүүлэхээр тогтлоо гэж Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-наас мэдээллээ.
