УИХ-ын МАН-ын бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төслийн заалтуудын тухай

Read Time:45 Second

УИХ-ын МАН-ын бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төслийн заалтуудын тухай

“Эрүүгийн хуулийн төсөлд авлига албан тушаалын гэмт хэргийг магадланд оруулах буюу хугацаанаас нь өмнө суллахгүй.

Бага насны хүүхдийг хүчиндэх болон хөнөөх гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй байх заалтыг бүлэг дэмжлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах асуудлыг хуулийн төсөлд оруулсан байсан. Бүлгийн хурлаар уг заалтыг хасаж, одоогийн мөрдөгдөж байгаа хуулиараа явах нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийг дамжуулж, задруулж байгаа эрх бүхий субъектэд хамаатай заалт болохоос мэдээллийг олж авч байгаа сэтгүүлч, хуулийн этгээдэд хамаарахгүй учир одоогийн хуулиараа явах нь зүйтэй гэж үзлээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд эрүүгийн хуулиар хорих ял оноох хуулийн төсөл өргөн барьсан. Ажлын хэсгээс эхний удаа Зөрчлийн хуулийн дагуу шууд хорихгүйгээр эрх хасах, торгох, 7-30 хоног баривчлах арга хэмжээ авна. Хоёр дахь удаагаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргавал хорих ялаар шийтгэх зарчмын өөрчлөлтийг дэмжинэ” гэжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *