“Сонсгол.мн” хаягаар нүүрсний хулгай луйврын баримтыг мэдээлэгчийн эх сурвалжыг шаардахгүйгээр авна

“Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг ард иргэдээс  sonsgol.mn хаягаар хүлээн авч байна. Уг хаяг нь мэдээлэгчийн  эх сурвалжыг заавал шаардахгүй бөгөөд , халдлагаас бүрэн хамгаалагдсан байна.

УИХ-ын Хянан шалгах түр хороотой хамтарч ажиллаж, ирүүлсэн мэдээллийг дэд хороо хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж, сонсголд оруулах юм байна.

‏Хянан шалгах түр хороо ажлын ерөнхий төлөвлөгөө, хянан шалгагч, шинжээч нарыг шинэчилжээ.

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос уг ажлыг зохион байгуулж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *