Нохойд хазуулсан эмэгтэйд тусламж үзүүлэлгүй орхиж, иргэний үүргээ биелүүлээгүй машинтай иргэнийг зөрчлийн хуулиар 100 000 төгрөгөөр торгожээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт өнгөрсөн 9 сард нэгэн эмэгтэй 5-6 нохойд ноцуулж гэмтсэн. Нохойд хазуулсан эмэгтэйд тусламж үзүүлээгүй хаяж явсан  “LC 200” маркийн машинтай иргэн болон аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан нохойн эздэд хариуцлага тооцжээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс “Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож, нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан гурван иргэнээр хохирогчид учруулсан хохирлыг төлүүлсэн. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэмцэх хэмжээний 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа. Харин тусламж үзүүлээгүй иргэнд мөн хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгосон” хэмээлээ.

One thought on “Нохойд хазуулсан эмэгтэйд тусламж үзүүлэлгүй орхиж, иргэний үүргээ биелүүлээгүй машинтай иргэнийг зөрчлийн хуулиар 100 000 төгрөгөөр торгожээ

  1. Вызов нарколога на дом в Казани. Круглосуточная наркологическая помощь: лечение алкоголизма, вывод из запоя, детоксикация, кодирование и консультация специалиста. Анонимно. Узнайте цену в клинике.
    Получить больше информации – нарколог на дом анонимно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *