Өнөөдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 1-н ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг дэмжих өдөр
“ДЭЛХИЙ НИЙТЭЭР ХДХВ, ДОХ-ЫН АСУУДАЛД
АНХААРАЛ ХАНДУУЛАХ ӨДӨР”
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачлан 1988 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагаа эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах өдөр болгон тэмдэглэж ирсэн байна.
Нэгдсэн үндэстний байгууллагын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс 2022 онд хийгдсэн тооцооллоор дэлхий дахинаа нийт 39 сая хүн халдвартай амьдарч байх магадлалтайгаас 86% нь өөрийнхөө оношийг мэддэг бөгөөд тэдний 76% нь эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамрагдаад байна.
2023 онд Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг “ОЛОН НИЙТИЙН МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖЬЕ” уриа дор зохион байгуулж байна.

This web site certainly has all of the information and facts I wanted about this subject and didn’t know who to ask.
Wow! This blog looks exactly like my old one! It’s on a completely different subject but it has pretty much the same page layout and design. Great choice of colors!