Нийслэлийн нийтийн тээврийн автобусны тендэрт БНХАУ-ын “Yutong Bus” компани шалгарчээ
Нийтийн тээврийн газрын автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалт бүхий таван компани саналаа ирүүлснээс “Yutong Bus Co.,Ltd” компанийг шалгаруулжээ.
Тус компани нь автобус борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг юм байна.
Евро стандартын автобусны нэг бүрийн үнэ 300-350 мянган евро буюу нэг тэрбумаас дээш үнэтэй бол “Yutong Bus Co.,Ltd” компанийн автобус нь 60 мянга гаруй ам.долларынх гэнэ.
Нийслэлээс 2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авна гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэв.
Автобус нийлүүлэх тендерт оролцсон компаниуд:
- “Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг
- Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг
- Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг
- Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг
- China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.
Эдгээр компаниуд бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, “Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd”, “Yutong Bus Co.,Ltd”-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээсэн. Харин “Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd”-н хувьд 300 мянган ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол “China North Vehicle Corporation LTD”-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байдаг.
Average Rating