Баруун аймгуудын нутгаар онц аюултай хүчтэй шуурга болж байна
12 сарын 06-н буюу өчигдөр оройноос эхлэн баруун аймгуудын нутгаар хүчтэй шуурга салхи болж байна. Өнөөдөр говийн аймгуудаар үргэлжилнэ. Өнгөрсөн шөнөөс эхэлсэн хүчтэй салхины хурд Ховд аймгийн Зэрэг, Дарви, Говь-Алтай аймгийн Тонхил зэрэг суманд секундэд 28-34 м хүрч, хүчтэй шуурсан үедээ 43 м секунд хүрч, ца агаарын гамшигт үэгдлийн хэмжээнд хүрч байна. Өнөөдөр үргэлжлээд Гов-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Завхан, Булган аймгийн нутгаар үргэлжлээд цасан шуурга шуурах, говийн аймгаар шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Өнөөдөр 12.00 цагийн байдлаар Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймагт 20 гаруй айлын гэр нурсан, байшингийн дээвэр нурсан. Ховдын Манхан сумаас чиглэлтэй 35 кВт-ын цахилгааны тулгуур багана унасан мэдээллийн дагуу баруун бүсийн эрчим хүчний шуурхай албаныхан ажиллаж байна.
Хоёр тулгуур унасан. Өчигдөр мөн Увс аймгаас Ховд аймгийг хангадаг 110 кВт -ын цахилгаан дамжуулах сүлжээнд гэмтэл гарсныг шуурхай бүлэг гаран засварлаж байна. Хоёр аймгийн 8 сум цахилгааны хязгаарлалттай байна.
Гамшигт үзэгдлээс болж, зорчигчгүй суудлын тэрэг, ачааны автомашин унасан байна. Дуудлагаар ажиллаж байгаа онцгой байдлын албаныхан, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна. Онцгой байдлын албаны албан хаагчдын явж байсан машины салхины шил хагарч аюулгүй байдалд нь эрсдэл учирсан.
Өнөөдөр Монгол орны хойд бүс, говийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Зарим зам даваагаар зорчиход хүндрэлтэй болсон тул аймгууд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж байна.
Онцын шаардлагагүй бол өнөөдөр, маргаашдаа холын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
My personal favorite was an hour my son and I spent filling a family friend’s driveway with It’s the end of the world as we know it,and I feel fine,ラブドール 中出し