Ж.Чинбүрэн: “155 НЭРИЙН 25600 ГАРУЙ БҮРТГЭЛГҮЙ, ХУУРАМЧ ГЭЖ ҮЗЭЖ БОЛОХУЙЦ ЭМ ИЛЭРСЭН”

Read Time:3 Minute, 7 Second

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдаж, хянан шалгах түр хорооны даргаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан ажиллаж байгаа билээ.

Хянан шалгах түр хорооноос өнөөдөр /2023.12.22/ эмийн чанар, үнийн өсөлтийн талаар иргэдээс санал, хүсэлт хүлээн авч байгаа талаар мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, Хянан шалгах түр хороо нь одоогоор нийт есөн хянан шалгагч, шинжээчийг томилон ажиллуулж зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах шийдвэрийн хэрэгжилт, эмийн чанар, аюулгүй байдал, чанарын баталгаажуулалтын нөхцөл байдал зэрэгтэй газар дээр очиж танилцаж, нотлох баримт цуглуулан ажиллаж байгааг дурдлаа. Мөн эмийн чанарыг хянах тогтолцоо, эмийн чанарыг үнэлэх биологийн сорил, эмнэл зүйн судалгааны байдал, зах зээлд худалдаалагдаж байгаа зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн бодит шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, цаашлаад тендер шалгаруулалт, татвар зэрэг асуудлыг авч үзэж, дүн шинжилгээ хийж байна хэмээв.

Түүнчлэн Хянан шалгах түр хороо ажиллах явцад холбогдох зөрчил илэрч байгааг нарийвчлан шалган судлах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах чухал байгааг онцлов. Тухайлбал, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм, эмчилгээнд хэрэглэгдэх журам зөрчигдөж байгаа бөгөөд 2018-2023 онд 155 нэрийн 25600 гаруй бүртгэлгүй буюу улсын бүртгэлтэй эмийн загвараас зөрүүтэй хуурамч гэж үзэж болохуйц эм илэрсэн. Манай улсын хувьд эмийн чанарын шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн, хяналт зохицуулалтын газрын харьяа Эмийн хяналтын лабораторид хийдэг байсан ч татан буугдсаны дараа эмийн чанарыг баталгаажуулах шинжилгээний лабораторийн хүчин чадал хангалтгүй түвшинд хүрсэн байна. Эмчилгээнд хэрэглэгдэж буй эмийн гаж нөлөөний тохиолдол байнга бүртгэгдэж байгаа бөгөөд энэ нь жилээс жилд өсөх хандлагатай байна. 2022 онд эмийн гаж нөлөөний 590 тохиолдол байсан бол 2023 оны эхний 3 улиралд 661 тохиолдол бүртгэгдсэн гэж байлаа.

Эх орны 40 орчим эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн европ болон уламжлалт эм, эмнэлгийн хэрэгсэл Монгол Улсын эмийн жилийн нийт хэрэгцээний 30 орчим хувийг эзэлж байгааг Хянан шалгах түр хорооны дарга мэдээлэлдээ дурдаад цаашид тусгай шалгалтын хүрээнд нарийвчлан цуглуулах зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах, холбогдох этгээдээс тайлбар авах, эмийн хадгалалт, хамгаалалтын стандартын шаардлагыг хангаж байгаа эсэх талаар зарим аймаг, сумдын эмийн сан, гаалийн хяналтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Ц.Туваан, Б.Бейсен нар эмийн үнэ анхдагч буюу гаалиар нэвтэрсэн үнээс 33.2 хувь өсөж, иргэдэд борлуулагддаг нь шалгалтаар тогтоогдсон. Нийслэлийн эмийн санд бөөний үнээс жижиглэнгийн үнэ хүртэлх нэмэгдэх хэмжээ дунджаар 32 хувь, аймгийн төвийн эмийн сангуудад бөөний үнээс жижиглэнгийн үнэ хүртэл нэмэгдэх хэмжээ дунджаар 31 хувиар тус тус нэмэгддэг байна. Гэвч зарим нэршлийн эм 90 хүртэл хувиар нэмэгдсэн тохиолдолд гарсан. Энэ нь хөдөө, орон нутагт эмийн хүрэлцээ муу, эмийн сангийн байршил, хүчин чадал, үйлчлэх хүрээ нь хүн амын нягтшилаас хамаарах, гэрээний нөхцөл зэргээс шалтгаалан эмийн сангуудаар эм харилцан адилгүй үнээр борлуулагдаж байгааг онцлов.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын санд эм, эмийн бүтээгдэхүүнд зарцуулах төсөв, санхүүжилт өсөлттэй байгаа ч эмийн чанарын асуудалд нэгдсэн мэдээлэлгүй байгаагийн зэрэгцээ Монгол Улсын хэмжээнд дөрвөөс таван аж ахуй нэгж давуу эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь эмийн үнэ, чанарын асуудалд хөөргөдөл үүсгэж байна. Энэ нь Монгол Улс эмийн чанар, үнийн асуудалд бодлого алдагдсаныг харуулж байгааг гишүүд мэдээлэлдээ тодотгож байлаа. Иймд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгах шинжээчид Монгол Улсад худалдаалагдаж байгаа эмийн чанарт судалгаа хийхэд олон нийтийн оролцоо шаардлагатай хэмээлээ.

Хянан шалгах түр хороо 2023 оны 03 дугаар сард нотлох баримтыг шалган судлах сонсголыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг цахим шуудан: emiinturkhoroo@parlaiment.mn, цахим хуудас: D.Parliament.mn emiinsonsgol.mn, утас: 51-261440 сувгуудаар өнөөдрөөс эхлэн хүлээн авахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв

Эх сурвалж: zugii .mn

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
50%
4 Star
17%
3 Star
0%
2 Star
17%
1 Star
17%

135 thoughts on “Ж.Чинбүрэн: “155 НЭРИЙН 25600 ГАРУЙ БҮРТГЭЛГҮЙ, ХУУРАМЧ ГЭЖ ҮЗЭЖ БОЛОХУЙЦ ЭМ ИЛЭРСЭН”

  1. Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.

  2. Hey! I know this is sort of off-topic however I needed to ask.

    Does operating a well-established blog like yours require a lot of work?
    I’m brand new to blogging however I do write in my diary on a
    daily basis. I’d like to start a blog so I can easily share my own experience and thoughts online.
    Please let me know if you have any kind of recommendations or tips for
    new aspiring bloggers. Thankyou!

  3. beknur remix скачать, есқара ремикс скачать как перевезти машину через границу, растаможка авто в казахстане калькулятор ата-аналарды марапаттау мәтіні,
    таныстыру ана мен бала металдардың қышқылдармен
    әрекеттесуі, металдардың қышқыл ерітінділерімен әрекеттесуі қмж

  4. ufabet789 รวม เว็บ สล็อตออนไลน์ ลุ้นรางวัลใหญ่ได้ทุกวัน แตกง่ายทุกเกม

  5. I like the helpful info you provide in your articles. I’ll bookmark your blog and check again here frequently. I’m quite sure I’ll learn plenty of new stuff right here! Good luck for the next. สล็อต lsm99

  6. Diagnostico de equipos
    Equipos de balanceo: importante para el desempeño fluido y óptimo de las equipos.

    En el entorno de la tecnología moderna, donde la eficiencia y la confiabilidad del sistema son de alta importancia, los equipos de equilibrado juegan un papel fundamental. Estos dispositivos específicos están diseñados para ajustar y estabilizar elementos dinámicas, ya sea en herramientas industrial, transportes de transporte o incluso en dispositivos domésticos.

    Para los expertos en mantenimiento de equipos y los especialistas, utilizar con aparatos de equilibrado es crucial para garantizar el desempeño suave y confiable de cualquier sistema dinámico. Gracias a estas soluciones tecnológicas modernas, es posible limitar considerablemente las oscilaciones, el estruendo y la tensión sobre los rodamientos, aumentando la longevidad de piezas importantes.

    También importante es el papel que desempeñan los sistemas de equilibrado en la atención al cliente. El ayuda experto y el reparación permanente usando estos sistemas posibilitan brindar prestaciones de excelente nivel, aumentando la agrado de los clientes.

    Para los responsables de negocios, la aporte en equipos de calibración y sensores puede ser importante para incrementar la eficiencia y desempeño de sus equipos. Esto es principalmente trascendental para los inversores que dirigen pequeñas y pequeñas negocios, donde cada aspecto vale.

    Por otro lado, los sistemas de ajuste tienen una extensa utilización en el sector de la fiabilidad y el control de estándar. Facilitan encontrar posibles fallos, impidiendo arreglos costosas y averías a los sistemas. Además, los información obtenidos de estos sistemas pueden usarse para perfeccionar sistemas y potenciar la visibilidad en buscadores de investigación.

    Las sectores de uso de los aparatos de equilibrado abarcan diversas ramas, desde la producción de transporte personal hasta el seguimiento ecológico. No afecta si se refiere de importantes manufacturas de fábrica o modestos espacios de uso personal, los equipos de balanceo son necesarios para proteger un funcionamiento productivo y sin riesgo de fallos.

  7. I finally found what I was looking for! I’m so happy. Your article is what I’ve been looking for for a long time. I’m happy to find you like this. Could you visit my website if you have time? I’m sure you’ll find a post of interest that you’ll find interesting.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *