Цахим сүлжээнд ерөнхийлөгчийг үг хэлж байхад хандалт авах гэж ёс бус бичлэг хийсэн иргэдэд хариуцлага тооцно

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон агуулга бүхий бичлэг, зураг нийтэлсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч буюу хэн байхаас үл хамааран төрт ёс, тусгаар улсын бэлгэдэл юм.

Иймд олон нийтийн цахим сүлжээнд зүй бус бүдүүлэг үйлдлээр хандалт авах, учир мэдэхгүй хүүхдүүдийг оролцуулсан бичлэг цахим орчинд нийтлэх үйлдлийг дэмжихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1.2 зэрэг хууль тогтоомжид зааснаар эцэг эх, асран хамгаалагч нар үр хүүхдэдээ зөв хүмүүжил, харилцааны зөв соёл төлөвшүүлэх, зөв үйлдлээр үлгэрлэх, манлайлах үүрэгтэй юм.
Цагдаагийн Ерөнхий Газар

15 thoughts on “Цахим сүлжээнд ерөнхийлөгчийг үг хэлж байхад хандалт авах гэж ёс бус бичлэг хийсэн иргэдэд хариуцлага тооцно

  1. В Москве помощь при запое может проводиться на дому, в клинике, в наркологическом центре или в стационаре. Домашний формат подходит, если пациент находится в сознании, контактирует с врачом и нет признаков тяжелого психоза, судорог, опасного поведения или выраженного нарушения дыхания. Если состояние тяжелое, нарколог может рекомендовать стационарное лечение, потому что в клинике доступно круглосуточно организованное наблюдение, диагностика, ЭКГ, анализ крови, коррекция терапии и контроль осложнений.
    Исследовать вопрос подробнее – vyvod-iz-zapoya-besplatno

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *