Нүүрсний хэрэгт шалгагдан хоригдож буй Б.Ганхуягын биенд хүнцэл хэвийн түвшинд байгааг шинжилгээгээр тогтоолоо гэжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа “Г”-г хүнцэл нэртэй химийн элементээр хордуулсан байж болзошгүй” гэх мэдээллийг түүний гэр бүлийн хамаарал бүхий зарим иргэдээс мэдээлснийг Прокуророос харьяалал тогтоосны дагуу Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Шүүгдэгч Г нь 2023 оны 11 дүгээр сард “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт онош тодруулах зорилгоор хэвтэн эмчлүүлэх үед тус эмнэлгээс Эрүүл ахуй, хор судлалын лабораторид сорилт шинжилгээ хийлгэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс цусанд илэрсэн 9,29 мкг/дл хүнцлийн хэмжээг нэгжид шилжүүлэхдээ алдаа гаргасан. Хүний биед хүнцэл 9200 дахин ихэссэн бол хүн амьд явах боломжгүй ба Г-аас авсан биологийн дээжид хийсэн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Эрүүл ахуй, хор судлалын шинжилгээгээр цусанд хүнцэл 9,26 мкг/дл, шээсэнд 0,86 мкг/дл, үсэнд 0,24 мкг/дл, мөн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр давтан хийсэн “Хэлт энд сэфти солушинс” ХХК-ийн лабораторийн шинжилгээгээр цусанд 8,96 мкг/дл, үсэнд 0,22 мкг/г, шээсэнд илрээгүй зэрэг нь хүнцлийн хэмжээ зохих түвшинд байгаа нь тус тус тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газарт хүргүүлж, энэ тухай гомдол гаргагчид албан бичгээр хариу мэдэгджээ.

2 thoughts on “Нүүрсний хэрэгт шалгагдан хоригдож буй Б.Ганхуягын биенд хүнцэл хэвийн түвшинд байгааг шинжилгээгээр тогтоолоо гэжээ

  1. Discover more about oral care at prodentim buy and see what makes it stand out.
    Prodentim2026us.netlify.app stands out as a modern resource for those looking to understand oral wellness more easily.

    ## Section 2

    The main value of a site like this is its ability to present information in one place.

    ## Section 3

    A neat presentation can encourage visitors to stay longer and look around more.

    ## Section 4

    In a crowded online environment, a direct and readable website can stand out fast.

  2. Узнайте на blok-pitaniya-i-led-lenti.netlify.app, чем отличается блок питания от LED-драйвера и как правильно выбрать источник питания для светодиодной ленты.
    Параметры блока питания должны соответствовать потреблению ленты, причём для длительной эксплуатации нужен дополнительный запас.

    ### Раздел 2. Выбор оборудования

    Выбор блока питания выполняют после расчёта длины и энергопотребления ленты.

    ### Раздел 3. Подключение и безопасность

    Блок питания желательно размещать в месте, где обеспечивается свободная циркуляция воздуха.

    ### Раздел 4. Практическая польза сайта

    Грамотный выбор компонентов повышает безопасность, экономичность и срок службы системы.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *