Өмнөд Солонгост гэрлэгсдийн тоо цөөрч ганц биеэр амьдрахыг илүүд үзэх хүмүүсийн тоо 10 сая дөхжээ

Өмнөд Солонгост өрх толгойлсон хүмүүсийн эзлэх хувь өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд хүрч, тус улсын нийт өрхийн 42 хувийг эзэлж байна гэж засгийн газраас пүрэв гаригт мэдээлэв.

2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар нэг гишүүнтэй өрхийн тоо өмнөх оныхоос 9.72 саяас 9.93 сая болж өссөн гэж Дотоодын аюулгүй байдлын яамны оршин суугчдыг бүртгэх албанаас мэдээлэв.

Нэгхэн жилийн хугацаанд ганц бие хүнтэй өрхийн тоо 211,344-өөр өссөн байна.
Өмнөд Солонгосын нийт өрхийн тоо мөн үеийнхээс 23,7 саяас 23,8 сая болж өссөн байна.

“Ганц биеэр амьдардаг өрхийн тоо нэмэгдэж буй нь гэрлээгүй, ганцаараа амьдардаг өндөр настай хүмүүсийн тоо ихэссэнтэй холбоотой” гэж яамны ажилтан хэлээд хүн ам зүйн ийм хурдацтай өөрчлөлтөд төрийн бодлого хэрэгтэй буйг онцоллоо.

8-р сард мэдээлсэн статистикаар Өмнөд Солонгосын 1сая 970 мянган хүн буюу ахмадуудын 21.8 хувь нь ганцаар амьдардаг гэжээ.
Тусдаа амьдардаг боловч амьжиргаагаараа холбогдсон 2 хүнийг статистикт нэг гэр бүл болгон бүртгэдэг бол харин яамнаас 2 тусдаа ганц бие өрх хэмээн бүртгэдэг гэжээ.
Солонгост сүүлийн үед “амралтын өдрийн хосууд” гэдэг нэр томьёо үүссэн нь ч үүнтэй холбоотой юм.
2022 онд гэр бүл болсон хүмүүсийн тоо 2.17 байсан бол 2023 онд 2.15 болж буурчээ
Эх сурвалж: koreaherald.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *