БНСУ-д хууль ёсоор ажиллах ажлын E9 визээр тус улсад ажиллах иргэдийг ХХҮГ-аас солонгос хэлний шалгалтанд бүртгэнэ

Read Time:1 Minute, 6 Second

2024 онд БНСУ-д улсад гэрээгээр буюу Е9 визээр ажиллах гадаад иргэд, Өмнөд Солонгосын зөвхөн үйлчилгээний салбарт ажиллах аж. Е9 гэрээний визээр жилд 110 мянган гадаад ажилчид тус улсад ажилладаг байна. Уг виз нь ажлын туршлага, мэргэжил шаарддагүй хуулийн дагуу олгогддог, ажлын виз юм

Энэ жилээс дээрх визээр гадаад ажилчид үйлчилгээний салбарууд буюу зочид буудал, амралтын газар, барилга дээр ажиллах боломжтой байна. Ингэхдээ мөн аялал жуулчлалын гол бүс хотуудад ажиллуулах шийдвэр гарчээ. Хөдөлмөрийн гэрээт ажилчдад хамаарах тус шийдвэр 2024 оны дөрөвдүгээр сараас хэрэгжинэ.

БНСУ-ын талаас тус улсад ажиллах хүсэлтэй монгол иргэдийн бүртгэлийг жил бүр зарлан явуулахдаа хууль бусаар оршин суусан, оршин суух зөвшөөрлийн хугацаандаа аливаа гэмт хэрэг, зөрчил гаргаж арга хэмжээ авахуулсан мөн БНСУ-ын Элчин Сайдын Яаманд сайн дураар виз мэдүүлж татгалзсан хариу авсан, авч байсан зэрэг иргэдэд бүртгүүлэх боломжгүй гэжээ.

БНСУ-д ажиллахаар бүртгүүлэн улмаар Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж элэгний В,С вирустэй, тэмбүү, сүрьеэ өвчин илэрсэн, эмчлүүлсэн ч бүрэн эдгэрээгүй эмчийн хяналтад байгаа иргэн мөн явахын өмнө тухайн иргэнээс шинэ халдвар дахин илрэх, эмчлүүлэн эдгэрсэн ч БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас тогтоосон үзүүлэлтийг хангаж чадаагүй тохиолдолд “ШУУД ХАСАХ“ хүртэл арга хэмжээг илгээгч байгууллагын зүгээс Эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна.

Тиймээс 2024 онд Монгол Улсад зохион байгуулагдах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим бүртгэлд дээрх шаардлагад нийцээгүй иргэд бүртгүүлэхгүй байхыг ХХҮЕГ-аас сануулжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

2 thoughts on “БНСУ-д хууль ёсоор ажиллах ажлын E9 визээр тус улсад ажиллах иргэдийг ХХҮГ-аас солонгос хэлний шалгалтанд бүртгэнэ

  1. Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *