
Ерөнхийлөгчийг онгоцноос буулгалгүй “гацааж”, хоёр настай хүүхдийг эрсдэлд оруулсан М.Төгсбаяр албан тушаал ахижээ

Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлын менежмент төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан. 2019 оны 07 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Монгол, Японы хамтарсан баг шинэ нисэх буудлын үйл ажиллагааг хариуцдаг гэсэн үг.
Гэтэл концессын гэрээ хэрэгжүүлж буй тус байгууллагад хууль бус үйл явдлууд гаарч, олон асуудал бугшсаныг цувралаар хөндөн хүргэж байна.
Эхний цувралаараа бид:
Нэгт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сууж явсан тусгай үүргийн онгоц айлчлалаас ирж газардахад хүзүүвч хоолой залгалгүй удаж, хариуцлага алдсан. Улмаар хариуцлага хүлээх учиртай дарга албан тушаал ахиж, жирийн ажилтан халагдаад өнгөрсөн тухай
Хоёрт, онцгой объектоо хараа хяналтгүй орхиж, хоёр настай хүүгийн амь насыг эрсдэлд оруулах дөхсөн үйлдлээ тас нуусан тухай
асуудлуудыг хөндөнө.
–Ерөнхийлөгчийн сууж ирсэн онгоцонд хүзүүвч хоолойг холболгүй хариуцлага алдсан М.Төгсбаяр албан тушаал дэвшжээ-

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн зорчиж ирсэн онгоцонд хүзүүвч хоолой залгалгүй удаж, буух хугацаанаас нь 11 минутаар хоцроосон дарга албан тушаал дэвшжээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрөгч 2023 оны 11 сарын 01-07-нд Вьетнам, Лаос Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалаа дуусаад эх орондоо арваннэгдүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 04.32 цагт газарджээ. Гэвч уг онгоцны зорчигчдыг буулгах хүзүүвчийг холбох жолооч-операторчин 10 минутаар хоцорч ирснээр Ерөнхийлөгч 04.42 цагт онгоцноос буусан байна.
Нисэх буудлын бэлэн байдал алдагдсан уг зөрчлийн мөрөөр Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗТХЯ, ИНЕГ зэрэг төрийн байгууллагууд ажиллажээ.
Тэд нисэх буудлын холбогдох дарга нарыг дуудаж “хариуцлага алдсан зарим хүмүүсийг ажлаас халах хүртэлх арга хэмжээ авах”-ыг үүрэг болгосон байна.
Энэ дагуу Чингис хаан олон улсын нисэх буудлын Шуурхай удирдлага, хяналтын төвийн дарга М.Төгсбаяр тэргүүтэй 10 гаруй хүнд хариуцлага тооцох асуудал хөндөгдсөн аж. Дээрээс гаргасан шийдвэр нэрийн дор арав гаруй хүнд цалин бууруулах арга хэмжээ авчээ.
М.Төгсбаяр үүнд багтаж, цалингийн 20 хувиар шийтгүүлжээ. Улмаар хамгийн доод албан тушаалтан болох жолооч-оператор гэх ганцхан хүнийг ажлаас халах шийтгэл оногдуулж асуудлыг намжаасан байна.
Өдгөө М.Төгсбаяр Бизнес төлөвлөлтийн газрын дарга болон дэвшээд байна. Эл албан тушаалаа 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хашиж эхэлсэн аж.
Төрийн айлчлалаас ирсэн тусгай үүргийн онгоцноос Ерөнхийлөгчийг буулгалгүй хүлээлгэж, ажлын хариуцлага алдсан дарга албан тушаалаар шагнуулав. Үүрэг авсан даруйдаа шуурхай гүйцэтгэх учиртай ажилтан “ажлын хариуцлага алдсан” хэмээн ажлаасаа халагдав. Товчхондоо “туг тахих” гэгч нь болж. Энэ анхны тохиолдол биш аж. Өмнө нь хэд хэдэн удаа ийм үйлдэл гарч байжээ. Ерөнхийлөгчийг онгоцноос буулгалгүй удааснаас хойш ч хүзүүвч хоолойн холболт хийлгүй, зорчигчдод хүндрэл учруулсан байна.
-Хөшигийн хөндийн нисэх буудалд хоёр настай хүүхэд эрсдэлд орох дөхжээ-

Хоёрдугаарт, нисэх буудлын өнцөг, булан бүрийг хараа хяналтгүй орхиж үл болох онцгой обьект. Гэвч тус нисэх буудлын аюулгүй ажиллагаанд доголдол, саатал гаргах болж. Түүнийгээ ч нуун дарагдуулахдаа гаршсан аж. Үүний нэг жишээ хоёр настай хүүхдийн амь насыг эрдсдэлд оруулах дөхсөн тохиолдол.
Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр “Аэро Монголиа”-гийн 17.10 цагт СӨҮЛ рүү нисэх гэж байсан хоёр настай хүүхэд эрсдэх шахсан мэдээлэл олдов. Хүүхэд ямар ч хараа хяналтгүйгээр орон нутгийн бүртгэлийн хэсгээр нэвтэрч, тээш зөөвөрлөх урсдаг зам руу орж, хоёр давхараас нэг давхарт унасан ч, азаар бэртэж гэмтээгүй аж. Тухайн хүүхдийг унасныг хөндлөнгийн байгууллагын ажилтан анх мэдэж, нисэх буудлын ажилчдад хүлээлгэж өгсөн байна.
Тайлбар: Хүүхэд орон нутгийн нислэгийн бүртгэлийн хэсгээр нэвтэрч, ачаа жинлэж, зөөвөрлөх урсдаг замаар орж буй нь.
Энэхүү үйл явдал нислэггүй үеэр ачаа тээшний тоног төхөөрөмжийг унтраах, аюулгүйн анхааруулга, санамж байршуулж, хаалт хашилт хийж аюулгүй байдлаа хангаагүйгээс үүдэлтэй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, А.Азбилэгийн хариуцдаг Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газар болон М.Төгсбаярын Шуурхай удирдлага, хяналтын төвийн хариуцлагагүй үйлдэл.
Хөшигийн хөндийн нисэх буудлыг ИНҮТ-ийн гэрээт харуул хамгаалалтын ажилтнуудаар хамгаалуулдаг аж. Улмаар нисэх буудалд гарсан аюулгүй ажиллагааны зөрчлөө ИНЕГ-ийн харьяа Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албанд мэдэгдэх учиртай юм байна. Гэвч дээрх зөрчлийг Аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Н.Батзоригт хэлэлгүй тас нуун, хав дарж өнгөрүүлжээ. Н.Батзориг нь нисэх буудлаас НААХЗАГ-тай харилцах эрхтэй ганц этгээд юм.
Тухайн хүүхэд ч тэр өдрөө гадагшаа ниссэн тул, үүнтэй холбоотой гомдол гаралгүй намжиж өнгөрсөн байна.
Сэтгүүлчийн тэмдэглэл: 24 цагийн үйл ажиллагаатай, улсын онцгой объект болох шинэ нисэх буудалд сүүлийн хоёрхон сарын дотор болсон үйл явдал ийм. Нисэх буудлын аюулгүй ажиллагаа доголдсоных уу, улсын онцгой объектод хариуцлагын тогтолцоо алдагдсаных уу. Шинэ оны босгон дээр Япон улсад болоод өнгөрсөн онгоцны осол манай нисэх буудалд гарахад ойрхон байх вий гэсэн айдсыг төрүүлж байна.
My relatives always say that I am wasting my time here at net, except I know I am getting know-how every day by reading such pleasant articles.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
Animals also clearly recognize feelings in other animals—that is,ラブドール 販売they possess what psychologists call emotional intelligence,
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.