“Эрдэнэс таван толгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг 116,000 орчим төгрөгийг иргэдэд цагаан сараас өмнө олгох санаатай байна

Read Time:53 Second

“Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өчигдөр УИХ батлав.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн 1,072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болж байна.

Энэ талаар “Эрдэнэс Таван толгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч/БЭТ/ Ж.Ганбат “Эрдэнэс Таван толгой компанийн 2022 оны ногдол ашгийг иргэдэд цагаан сараас өмнө өгөхийг зорино. Нэг иргэнд 116,000 орчим төгрөг ногдоно. Өнөөдөр батлагдсан тогтоолоор Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5%-ийг эзэмшихээр болж байна.

“Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг ёсчлохоор компани дотор бүртгэл хийгдэж, ТУЗ-д танилцуулна. ТУЗ хувьцаа эзэмшигчидтэй ярилцаж, шийд гаргана” хэмээн хэлэв.

2020 онд “Эрдэнэс Таван толгой” ХК нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг өгч байсан юм.

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

35 thoughts on ““Эрдэнэс таван толгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг 116,000 орчим төгрөгийг иргэдэд цагаан сараас өмнө олгох санаатай байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *