Шүүгдэгч Б.Энх-Амгаланд хилийн хориг тавьж, шүүгдэгч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурлыг 02 дугаар сарын 5-н хүртэл хойшлуулжээ

Read Time:51 Second

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Тус шүүхийн эрүүгийн хэргийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цагт товлон зарласан боловч нэр бүхий гэрчийг шүүх хуралдаанд албадан оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутад товлон зарласан боловч нэр бүхий гэрч нар хуралдаанд ирээгүй байх бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчид “…Шүүх хуралдаанд нэр бүхий гэрч нарыг оролцуулах, гэрчийг албадан ирүүлэх талаарх шүүхийн тогтоолын биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг дахин хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг гаргасан.
Шүүх өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж, нэр бүхий гэрчийг шүүх хуралдаанд албадан ирүүлэх шийдвэрийг дахин гаргаж, гэрч нарыг хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулж, шүүгдэгч Б.Энх-Амгаланд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *