Өнгөрсөн шөнө 6 удаагийн галын дуудлага осол бүртгэгджээ

Read Time:41 Second

Урд шөнө болсон томоохон хэмжээний дуудлага 06:50 цагт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд автомашин, сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18-р ангийн бүрэлдэхүүнийг очиход 96х6 хэмжээтэй сендвичин 2 давхар барилга, 15х15 хэмжээтэй сендвичин граж, 4 автомашин шатаж байсан.

Нэмэлт дуудлагаар 07:08 цагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн гарч 07:19 цагт очсон.

Алба хаагчид шуурхай ажиллаж 07:10 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 08:10 цагт бүрэн унтрааж ажиллалаа. Томоохон хэмжээний объект, гэр хорооллын айл өрхийн байшин, автомашин шатсан дуудлага буурахгүй байна.

Шөнийн цагаар гарч буй гал түймэрт иргэд өртөж угаартах, амь насаа алдах эрсдэлийг дагуулж байгаа тул галлагааг хэтрүүлэлгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэхээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон ОБЕГ-аас анхаарууллаа.

 
Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

107 thoughts on “Өнгөрсөн шөнө 6 удаагийн галын дуудлага осол бүртгэгджээ

  1. helloI like your writing very so much proportion we keep up a correspondence extra approximately your post on AOL I need an expert in this space to unravel my problem May be that is you Taking a look forward to see you

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *