ЗЭРЛЭГ ГАХАЙ СЭРГЭЭН НУТАГШУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

 

✅Олон улсын хэмжээнд “Ховордож болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “Устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн Зэрлэг гахайг Хөвсгөл аймгийн Рашаант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн М.Билэгдэмбэрэлийн санаачилгаар Архангай аймгийн Эрдэнэбулган ” Булган хайрхан баян сүрэг хоршоо”- ноос 2 настай эр бодон 1 ширхэг, 2 настай мэгж 2 ширхэг, 1 настай эм тоорой 1 ширхэг, 5 сартай эр тоорой 2 ширхэг нийт 5 ширхэг зэрлэг гахайг 2023 оны 8 сард Рашаант сумын Дулаанхаан ууланд нутагшуулаад байна. Уг ажлыг Талын ус багийн Дулаанхаан нөхөрлөлтэй хамтран хийж байна.

✅Байгальд дасан зохицуулах, ая тухтай өвөлжүүлэх зорилгоор дулаан хашаа, саравчийг Дулаан хаан нөхөрлөл, Рашаант сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн хамт олон барьж өгсөн байна.

✅Зэрлэг гахайн идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 10 шуудай улаан буудайг хүлээлгэн өглөө. 2024 оны 02 дугаар сарын 5-ы өдрийн байдлаар 1 мэгж 6 тоорой гаргасан тарга хүч сайн өсөн бойжиж байна.

Хөвсгөл аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар
Хөвсгөл аймаг Рашаант сум

113 thoughts on “ЗЭРЛЭГ ГАХАЙ СЭРГЭЭН НУТАГШУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *