Хөрш эмэгтэйнхээ гэрийн кодыг нууцаар харж цээжлэн гэрт нь 11 удаа нэвтэрсэн этгээдийг баривчилжээ
Хөрш эмэгтэйнхээ гэрийн кодыг нууцаар харж цээжлэн гэрт нь 11 удаа нэвтэрсэн этгээдийг баривчилжэ.
Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Аньян Донганы цагдаагийн газар өчигдөр буюу 7-ны өдөр иргэн А-г (19настай, эрэгтэй) бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх болон хууль бусаар бусдыг дагаж мөрдсөн гэмт хэргийг үйлдсэн хэмээн баривчилжээ. Иргэн А нь өчигдөр 19:25 цагийн орчимд өөрийн амьдардаг Анян хотын Донган-гу дахь Виллад байх хөрш эмэгтэй Б-гийн гэрт нууцаар нэвтэрсэн үедээ баригджээ.
Б нь гаднаас гэртээ буцаж ирэхэд үүдэнд нь танихгүй хүний гутал байхыг хараад 112 руу залгасан бөгөөд А нь барилгын шат руу гүйн зугатах гэж оролдох үедээ цагдаад баригдсан байна. Тухайн үед иргэн А нь Б-гийн гэрт өмд болон доогуурх хувцасаа тайлчихсан байжээ. А нь өнгөрсөн оны наймдугаар сарын 30-наас өнөөдрийг хүртэл таван сарын хугацаанд Б-гийн гэрт нийт 11 удаа нэвтэрсэн бөгөөд эд зүйл хулгайлаагүй боловч Б-гийн иргэний үнэмлэх, дотуур хувцас зэргийн зургийг хууль бусаар дарсан байсан нь тогтоогджээ. А нь “Би бэлгийн дур хүслээ хангах зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн” гэж цагдаад мэдүүлжээ.
Эх сурвалж: Yonhap news
