2024 ОНЫ БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨДРИЙГ ЗАРЛАЖЭЭ
МУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсаас сонгон шалгаруулж авах хүний тоо, салбарыг нэмэгдүүлээд байна.
Санамж бичигт зааснаар Монгол Улс БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах аргачлал өөрчлөгдөн онооны тогтолцоонд шилжсэнээс хойш 8 дахь удаагийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт, ур чадварын шалгалтыг зохион байгуулах гэж байна.
Бүртгэл 2024.02.26-29-ний өдрийн хооронд цахимаар зохион байгуулагдана.

