Улаангом хотын цаг агаарын байдлаас шалтгаалан МИАТ компани төлөвлөгөөт нислэгээ маргааш хүртэл хойшлуулжээ

Увс аймгийн Улаангом хотын нисэх буудал орчмын цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан МИАТ компанийн нислэгийг маргаашбуюу 2-р сарын 17-ны өдөр үйлдэнэ гэв.

Улаангом чиглэлийн ОМ051/052 аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
Улаанбаатар-Улаангом чиглэлийн ОМ051 дугаар аяллын нислэг Улаанбаатар хотоос 06:15 цагт хөөрч Улаангом хотод 07:10 цагт бууна.
Улаангом-Улаанбаатар чиглэлийн ОМ052 дугаарт аяллын нислэг Улаангом хотоос 07:50 цагт хөөрч Улаанбаатар хотод 10:30 цагт буухаар төлөвлөж байна.

“Нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллах нь МИАТ ТӨХК-ийн зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг тул Та бүхнийг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна” гэжээ.

эх сурвалж: МИАТ ТӨХК

12 thoughts on “Улаангом хотын цаг агаарын байдлаас шалтгаалан МИАТ компани төлөвлөгөөт нислэгээ маргааш хүртэл хойшлуулжээ

  1. An independent starting point for cryptocurrency reading, with no promise of returns and no claim of official affiliation.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *