ЭТТ ХК-ны 2023 оны ноогдол ашиг 256 мянган төгрөгийг 3/25-наас 04/08-ны хооронд иргэн бүрт олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-аас 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
ЗГ-аас тус компанид онцгой дэглэм тогтоон, нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, үйл ажиллагаа нь эрс сайжран, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай байна. Үүний үр дүнд 1,072 хувьцаатай Монгол улсын иргэн татварын дараах дүнгээр 256 000 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ.
Санхүүгийн тайлан аудитаар орсны дараа 2024 оны 03/25-04/8 ны хооронд багтаан ноогдол ашиг олгох юм байна
#2022 оны ноогдол ашиг 104 000₮
#2023 оны ноогдол ашиг 256 000₮
