Монгол залуу Банконгийн нисэх буудлаар хууль бус хориотой амьтдыг хил давуулах гэж байгаад баригджээ
Монгол залууг Тайландын Банконг хотын Суварнабхуми нисэх буудлаар комодо луу, питон, яст мэлхий болон 24 амьд загас хууль бусаар хил гаргахыг завдсан хэргээр баривчилсан тухай AFP агентлаг мэдээлжээ. Бангкокийн Суварнабхуми нисэх онгоцны буудлаас Монголын нийслэл Улаанбаатар руу нисэх гэж байсан ачаа тээшийг нь шалгаж байгаад илрүүлсэн талаар Гаалийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фантонг Лойкулнанта мэдээлсэн байна. Шалгалтын явцад хоёр комодо луу, зургаан Энэтхэг одтой яст мэлхий, найман игуана, таван питон, 24 амьд загас илрүүлсэн байна. Уг этгээдийг тусгай хамгаалалттай амьтдыг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт буруутгасан гэж Гаалийн газраас мэдээллээ. Тайланд бол зэрлэг ан амьтдыг хууль бусаар хил давуулан хилээр нэвтрүүлэх гол төв бөгөөд эдгээр амьтдыг ихэвчлэн Хятад, Вьетнам руу зардаг.
Өнгөрсөн аравдугаар сард Суварнабхуми нисэх онгоцны буудал Тайвань руу нисэх онгоцонд 30 гаруй амьд амьтдыг хууль бусаар нэвтрүүлэх оролдлого гарчээ.
