Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк, Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж зээлийн төлөлтөө хойлуулж шийдүүлнэ
Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, зээлээ хойшлуулах боломжтой
Өнөөдөр Төв банк болон арилжааны банкуудын удирдлагуудтай засгийн газраас уулзаж, хүнд цаг үед малчдаа дэмжин банкны зээл төлөлтийг нь хойшлуулах тал дээр ярилцжээ.
Монгол банкны мэдээллийн санд 140 мянга гаруй малчдын 1.3 их наяд төгрөгийн зээл бүртгэлтэй байдгаас 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас тус тус олгосон байна.
Энэ асуудалд Төв банкны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Хаан банкны хувьд өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс хойш хүсэлт өгсөн малчдын зээлийн эргэн төлөлтийг сунгаж эхэлсэн бөгөөд нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой гэв.
Төрийн банкны хувьд эхний ээлжинд энэ оны 6 дугаар сарын 1 хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтойгоо хэлжээ.
Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк, Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлн.

casino pin up, пин ап официальный сайт предлагает уникальный опыт для игроков.
Здесь вы сможете получать удовольствие от большого выбора игр.
My website https://pinup-jyb38la.top/
проверить сайт casino retro