Шүүхээс, З.Энхболдыг гуравдугаар сарын 07-нд болох шүүх хуралд албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч З.Энхболдоос “өвчний учир шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тул хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт ирүүлсэн.
Шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулж, харин хүндэтгэн үзэх шалтгаан баримтаар тогтоодоогүй тул З.Энхболдыг дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүх хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13:30 цагт болох ажээ
