МСБХ-ны Үндэсний дээд лигийн финалд үлдмэн хоёр багууд “BCL-Asia” “Qualifier Round 1”-д өрсөлдөх эрхтэй болжээ

ФИБА”-аас дэлхийн тив бүрийн сагсан бөмбөгийн лигийн аварга клубүүдийн дунд BCL (Basketball Champions League)-г тив бүрт зохион байгуулж эхлээд байгаа юм.

МСБХ-оос өнгөрөгч наймдугаар сард болсон ФИБА Конгрессийн үеэр уулзаж тус лигт Монголын клубүүд, лигийн аваргаа оролцуулах хүсэлтээ албан ёсоор тавьж, Үндэсний дээд лигээ холбохоор төлөвлөн хамтран ажиллаж эхэлсэн юм. Ийнхүү өнгөрсөн сард “ФИБА”-тай МСБХ албан ёсны гэрээ байгуулсан.

Уг гэрээний хүрээнд:

  1. Монгол Улсад “BCL-Asia” “Qualifier Round 1-ийг дөрөвдүгээр сарын 03-аас 07-ны өдрүүдэд зохион байгуулах эрхийг авлаа.
  2. Үндэсний дээд лигийн аварга баг Монгол Улсаа төлөөлөн “BCL Asia” тэмцэээнд өрсөлдөхөөр боллоо.

Монгол Улс нэгдүгээр шатны тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан тул зохион байгуулагч орны давуу эрхээр хоёр баг оролцох эрхтэй боллоо. Ингэснээр МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-24 оны улирлын Финалд үлдсэн багууд “BCL-Asia” “Qualifier Round 1”-д өрсөлдөх эрхтэй бол байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *