Марафонч Г.ХИШИГСАЙХАН “ПАРИС 2024” олимпын эрх авлаа

Дэлхийн алдарт зургаан марафоны нэг, Токиогийн марафон өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдлоо. Энэ удаагийн тэмцээнд 37,000 гаруй оролцогчид хамрагдсан бол өндөр зэрэглэлийн, дэлхийн шилдэг 150 тамирчин “Парис 2024” Олимпын эрэгтэй 10, эмэгтэй 10 эрхийн төлөө ур чадвараа сорив.

Уг тэмцээнд Ази тивийн аварга, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн “Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй Монголын марафонч Г.Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар наймдугаар байрт шалгарч, “Парис 2024” Олимпын эрхээ баталгаажууллаа. Түүнчлэн тэрбээр энэ удаагийн тэмцээнээр үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

One thought on “Марафонч Г.ХИШИГСАЙХАН “ПАРИС 2024” олимпын эрх авлаа

  1. Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *