Португаль улс хамгийн таатай орон буюу “алтан виз”-ний эрэмбэд тэргүүлжээ
Дэлхийн улсуудын “Алтан виз” хөтөлбөрийг нарийвчлан судалж, эрэмбэлсэн шинэ индекс гарчээ. Эрэмбэд Португал улс хамгийн таатай нөхцөл бүхий “алтан виз”-тэй орноор дахин шалгарсан байна.
Тус улс зардал багатай атлаа өндөр чанартай амьдрах орчноор хангахын сацуу Европын бусад орнууд руу хялбар нэвтэрч, Европын Холбооны иргэншлийг авах үүд хаалга болдгийг Henley & Partners-ийн гаргасан индекст онцолжээ. Иргэншил авахад шаардагдах хугацаа, татвар, зардал, нэр хүнд зэрэг үзүүлэлтийг гол шалгуур болгосон тус индексийн хоёрдугаар байрт Австри, Грек улсууд тэнцсэн байна.
2008 оны санхүүгийн хямралын эхэн үед Португал тэргүүтэй Европын 10 гаруй улс төсвийн алдагдлаа бууруулахын тулд “хөрөнгө оруулалтын хариуд паспорт” буюу “алтан виз”-ийн төсөл хэрэгжүүлсэн юм. Тиймдээ ч Европын орнууд тус индекст хамгийн өндөр оноог авсан бол Арабын Нэгдсэн Эмират, Сингапур улсууд топ 10-т багтаж чаджээ.
Дашрамд дурдахад Henley & Partners-ийн судалгаагаар 2024 онд дэлхий даяар 128 мянга гаруй өндөр орлоготой иргэн шинэ улсад шилжин суурьшихаар байгаа нь дээд үзүүлэлт болох аж.

I have been surfing online more than 3 hours today, yet I never found any interesting article like yours. It is pretty worth enough for me. In my view, if all site owners and bloggers made good content as you did, the web will be a lot more useful than ever before.
Just desire to say your article is as astounding. The clarity in your post is just cool and i could assume you’re an expert on this subject. Well with your permission allow me to grab your RSS feed to keep up to date with forthcoming post. Thanks a million and please carry on the enjoyable work.