“Мета” компанийн “Facebook”, “Instagram”, “Messenger” платформууд Мягмар гаригийн орой /2024.03.05/ 23:30 цагийн орчимд ажиллахаа больжээ.

“Мета” компанийн “Facebook”, “Instagram”, “Messenger” платформууд Мягмар гаригийн орой /2024.03.05/ 23:30 цагийн орчимд ажиллахаа больжээ Хэрэглэгчид аппликейшнээр ч вэбсайтаар ч өөрсдийн хаяг руугаа нэвтрэх боломжгүй болж.  дэлхий даяарх бүх хэрэглэгчидэд нөлөөлжээ.

“Downdetector” цахим хуудсанд “Facebook” ажиллахгүй байгаа тухай 300 мянга гаруй, “Instagram” ажиллахгүй байгаа тухай 20 мянга гаруй мэдэгдэл иржээ.

“Мета” компанийн хэвлэлийн төлөөлөгч Энди Стоун “Х” хаягаараа дамжуулан “Манай үйлчилгээнд хандахад асуудалтай байгааг бид мэдэж байгаа. Бид шалтгааныг хайж  ажиллаж байна”  гэжээ.

“Мета”-ийн хувьцаа энэ доголдолтой холбоотойгоор нэгээс илүү хувиар унаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *