Шүдний эрүүл ахуй, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд туслах зарим мэдээллүүд
🥳Баяр ёслол, амралт эхэлж буй эдгээр өдрүүдэд гэр бүлээрээ шүдээ хайрлаарай!
Шүдэнд ээлтэй хоол хүнс хэрэглээрэй🥗
Бид таньд эдгээр өдрүүдэд шүдний эрүүл ахуй, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд туслах зарим мэдээллий хүргэе👩⚕️🧑⚕️
🍴 Хооллож байх үед их хэмжээний шүлс ялгардаг. Шүлс таны аманд орсон чихрийг шүдэнд наалдахгүй байхад тустай тул хэрэв та чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн идэхийг хүсэж байвал хоолныхоо араас шууд идээрэй.
💧Их хэмжээний ус уух. Ус нь амыг цэвэрлэхийн зэрэгцээ шүдний пааланг бэхжүүлдэг ашигтай эрдэс бодис шүлсээр ялгаран гарах явцыг идэвхжүүлдэг.
💤Баярын үеэр сайн унтаж амрах. Хамгийн багадаа 8 цаг унтах нь таны биеийн эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг.
🧀Бяслаг нь шүдийг бэхжүүлдэг амин дэм болох кальци ба фосфат агуулдаг тул амны хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэхэд тустай. Түүнчлэн шүдний пааланг хамгаалдаг шүлсийг ялгаруулж, амны хөндийн өвчин үүсгэдэг бактерийг устгадаг.
🍎Алим, гүзээлзгэнэ, киви бусад жимс нь тэдгээрийг идэх, зажлах явцад таны шүдийг үрж цэвэрлэдэг. Жимсний байгалийн утаслагууд нь аманд ялгарсан шүлстэй нийлж хоол хүнсний үлдэгдэл болон цоорол үүсгэдэг бактерийг устгадаг.
🥕Лууван, цэцэгт байцаа, цагаан цэцэгт байцаа, өргөст хэмх зэрэг хатуу ногоо таны шүдийг цэвэрхэн байхад тусалдаг.
🌿Парсли, яншуй зэрэг шинэ өвс ургамал зажилж идэх нь бактерийн улмаас үүссэн үнэрийг бууруулахад тусалдаг. Зууш хийхдээ эдгээр ургамлаас түлхүү хэрэглээрэй!
‼️ГЭВЧ ЧИХЭР БОЛОН АМТТАН НЬ ТАНЫ ШҮДИЙГ ГЭМТЭЭДЭГ ТУЛ АЛЬ БОЛОХ БАГА ИДЭЭРЭЙ.

Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?